Dark Light
Нийгэм | 2023-06-28

25 толгой Монгол тарвагыг сэргээн нутагшууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглах чиглэлээр олон ажил зохион байгуулж байна.

Үүний нэг ажил болох 2022 онд Хонгор сумын нутагт 26 толгой Монгол тарвагыг "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" мэргэжлийн байгууллагатай хамтран нутагшуулсан. 

Уг ажлыг үргэлжлүүлэн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хонгор сумын нутагт 25 толгой Монгол тарвагыг нутагшуулж хамгаалалтыг нутгийн иргэд, нөхөрлөл, байгаль хамгаалагчид хариуцууллаа. 

Тарвага нутагшуулснаар тус бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал бий болдог. Мөн Тарвага нь газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон талын ач холбогдолтой амьтан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19