Dark Light
Нийгэм | 2023-06-28

Зэвсэгт хүчний тамирчин Д.Цогзолмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Киргизстан Улсын Бишкек хотод зохион байгуулагдсан “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ. 

Тэрээр тэмцээний эхний тойрогт Тайланд хоёрдугаар тойрогт Казахстан Улсын бөхчүүдтэй барилдан ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын бөхтэй барилдан ялагдсан бөгөөд  хүрэл медалийн төлөө Казахстан Улсын бөхтэй барилдан 7:6 харьцаагаар ялалт байгуулж хүрэл медаль хүртсэн юм.    

Д.Цогзолмаа нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ахлагчийн албан тушаалд энгийнээр ажилладаг тэргүүний ажилтан албан хаагч төдийгүй Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчны нэг юм.

Ахмад Ц.ТУНГАЛАГ (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19