Dark Light
Нийгэм | 2023-06-28

Хүчтэй шуурганы улмаас үүссэн гэмтлийг маргааш засварлаж дуусна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутад Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллаж байна. 24 тулгуураас өнөөдрийн байдлаар 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа ба 2023.06.29-ний өдөр аваарыг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна. Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын комисс 3 гэр, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар 1 гэр, Булган аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тамгын газраас 1 гэр тус тус барьж тусламж үзүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19