Dark Light
Нийгэм | 2023-06-29

Мориор аялж явсан 13 настай хүү усанд осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Бөхмөрөн сумын 4 дүгээр багийн “Хэвийн ширэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-т 5 хүн (үүнээс 1 нь хүүхэд) мориор аялж яваад 1 хүүхэд нь “Алтангадас” голын усанд живсэн тухай дуудлагыг 6 сарын 28-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 6 сарын 28-ны өдрийн 09:22 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 10:22 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр зайд 3 метрийн гүнээс цогцсыг олж гарган Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19