Dark Light
Нийгэм | 2023-06-29

БНХАУ мазаалай хамгаалах чиглэлд техникийн туслалцаа үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа ба айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын голлох салбарын Сайд,төлөөлөгч нар ажиллаж байна. Энэ үед “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурлаа.

Талууд хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар төслийн хүрээнд талууд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрдлээ.

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр буюу 6 дугаар сарын 29-нд Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум, “Welcome to Mongolia” зэрэг арга хэмжээгээр үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19