Dark Light
Нийгэм | 2023-06-29

Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол буюу тайлга тахилгын арга хэмжээг 07 дугаар сарын 22-нд зохион байгуулна. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2023.06.29/ холбогдох ажлын хэсэг хуралдлаа. 

Хурлаар: Төрийн тахилгын ёслолын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл хангах, шаардлагатай төсөв тооцоо гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад чиглэл өгөв. 

Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилдаг энэхүү төрийн тахилгын арга хэмжээг 5 жилд нэг удаа зохион байгуулдаг. 

Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, Азарга, дааганы уралдаан, сурын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19