Аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг дэлхий даяар хүргэхээр үүсгэн байгуулагдсан Тапатрип аяллын платформоос гадаадын болон дотоодын аяллын нэгдсэн үйлчилгээг авах боломжтой юм.
Тапатрип гар утасны платформыг утсандаа татаж суулгаснаар дэлхийн 195 орны 1 мянга гаруй олон улсын нислэгийн тийз, 150 гаруй орны 1 сая гаруй зочид буудлаас захиалга хийх боломжтой. Мөн дотоодын аялал, галт тэрэг, орон нутгийн автобус зэргийн тасалбарыг захиалан авах боломжтой. Шинээр нэмэгдсэн үйлчилгээний талаар
Тапатрип ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл:
Тапатрип-ээр нислэгийн тасалбараа үнэ нь нэмэгдэхээс өмнө эсвэл суудал нь дүүрэхээс өмнө урьдчилгаа 5%, 10%, 20%-ийг төлөөд захиалах боломжтой. Мөн Хятад улсын Эрээн хотын хил 24 цаг нээлттэйгээр ажиллах боломжтой болсонтой холбоотойгоор Тапатрип аяллын нэгдсэн онлайн үйлчилгээ Хятадын хот доторх 600 гаруй авиа компанийн нислэгийг онлайнаар худалдан авах боломжтой боллоо. Та Эрээн хотоос Бээжин хот хүртэлх нислэгийг 200-300 мянган төгрөгөөр худалдан аваад дэлхийн бусад улс орон руу хамгийн хямдаар аялах боломж өнөөдрөөс эхэлж бий боллоо” гэв.
АДМИН








Нийгэм






