Dark Light
Нийгэм | 2023-06-30

Туул голд 24 настай эрэгтэй осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Заамар сумын Тосон баг, “Гадны хүний-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/-т Туул голын усанд 1 хүн сэлэх гэж байгаад живсэн тухай дуудлагыг 6 сарын 29-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж, М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:10 цагт эхлүүлж анх осолдсон газар 8 удаагийн шумбалт хийж, 7 метрийн гүнээс 21:05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19