Монгол Улсын Шадар сайдын тушаал, Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан “Хээрийн мал эмнэлэг дэлгэх үйл ажиллагааны төлөвлөлт”, Шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн штабыг дэлгэн үзүүллээ.
Хээрийн мал эмнэлэгт халдваргүйтгэлийн функт, халдваргүйтгэлийн бодисын агуулах, амрах байр, хооллох байр, удирдлагын байр, мал эмнэлгийн лаборатори, шалган нэвтрүүлэх пост зэргийг Аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нартай хамтран Хонгор суманд 15 эмч мэргэжилтэн, 5 техник хэрэгсэлтэйгээр амжилттай зохион байгуулаа.
Хээрийн мал эмнэлэг ажиллах нь мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг цаг хугацаа алдалгүй газар дээр хийж, үр дүнг шуурхай боловсруулахаас гадна аливаа хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэн ажиллах онцгой ач холбогдолтой юм.





АДМИН








Нийгэм




