Dark Light
Нийгэм | 2023-06-30

Цахилгааны шугамд гарсан гэмтлийг засварлаж, эрчим хүчинд холболоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 25-ны өдөр Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын шугаманд гарсан гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холболоо. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 5 салбарын 150 гаруй инженер техникийн ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 2023.06.26-ны өдрөөс эхлэн 4 хоногийн турш 24 цагаар шуурхай ажиллан, гэмтлийг бүрэн устган  2023.06.29-ний өдрийн 20 цаг 24 минутад хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холболоо.

Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19