Dark Light
Нийгэм | 2023-06-30

Э.Эрхэс 13 зайд уралдаж 13 алтан медаль хүртэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зургадугаар сарын 19-29-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус наадамд Хан-Уул дүүргийн баг 26 алтан медаль хүртсэн бөгөөд талыг нь усанд сэлэлтийн төрөлд 15 настай Энхтөрийн Эрхэс ганцаараа авчирсан. Тэрбээр Баянхонгорын усан замд нийт 13 зайд уралдаж 13 алтан медаль хүртэж супер амжилтыг үзүүлэв. 

"Орчлон" сургуульд сурдаг Э.Эрхэс өнгөрсөн сард Орхон аймагт болсон өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд 14 алтан медаль хүртэж үнэмлэхүй амжилт тогтоосон.

"Сэлэм загас" клубт хичээллэдэг Э.Эрхэс хүү 2016 оноос хойш усанд сэлэлтээр хичээллэж байгаа бөгөөд ОХУ, АНУ, Малайз, БНХАУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс олон медаль хүртсэн шилдэг тамирчин.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19