Dark Light
Нийгэм | 2023-06-30

180 ус түгээх байрыг автоматжуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.06.30/ Ус сувгийн удирдах газраас зохион байгуулсан Улаанбаатар хотын гэр хорооллын 6 дүүргийн 51 хорооны иргэдэд стандартад нийцсэн цэвэр усаар хангах 180 ус түгээх байрыг автоматжуулах ажлыг танилцуулах арга хэмжээ боллоо.

Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд “Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа”-г хэрэгжүүлж байна.

Ус сувгийн удирдах газрын харьяа 696 ус түгээх байр гэр хороололд байгаагийн 326 нь төвлөрсөн шугамд, 370 нь зөөврийн устай түгээх байр байна. 

Энэ төслийн хүрээнд ус хангамжийн үйлчилгээг хүргэх, борлуулахтай холбоотой гардаг шууд зардлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын 7 дүүргийн гэр хорооллын шугамд холбогдсон нийт 180 ус түгээх байрыг автоматжуулах бөгөөд төслийн үр дүнд гэр хорооллын иргэдийн ундны усны хүртээмжийг сайжруулахад томоохон хувь  нэмэр оруулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19