Dark Light
Нийгэм | 2023-06-30

Ган, зэс боловсруулалтаараа дэлхийд тэргүүлэгч үйлдвэрүүдэд зочиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон албаны бусад хүн БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод байрладаг “Нинбо гангийн үйлдвэр” ХХК, “Нинбо Жинтянь Зэс үйлдвэрлэл” группийн үйл ажиллагаатай танилцлаа. 

“Нинбо гангийн үйлдвэр” ХХК нь түүхий эдээс авхуулаад төмөр хийц, ган хайлуулах, тасралтгүй цутгах, халуун цувих, хүйтэн цувих гэх мэт иж бүрэн нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн технологитой томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр юм. 

“Нинбо Жинтянь Зэс үйлдвэрлэл” групп нь 37 жилийн турш зэс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зэс, зэс хайлш материал үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч томоохон аж ахуй нэгж ажээ. Мөн 5G харилцаа холбоо, шинэ эрчим хүч, тээврийн хэрэгсэл, төмөр замын транзит тээвэр, цахилгаан хэрэгслийн эд анги, эрчим хүчний чиглэлийн болон интернэт, ухаалаг хот зэрэг стратегийн хөгжиж буй салбаруудыг хөгжүүлэхэд зориулагдсан зэсийн цогц шийдлүүдийг хангах үүрэг хүлээдэг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19