Dark Light
Нийгэм | 2023-06-30

Морины уралдааныг шаардлагатайгаас бусад автомашин дагуулахгүй байхыг уриаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан уяачдын уулзалт, зөвлөгөөний оролцогч, зохион байгуулагчид хамтран дараах уриалгыг гаргалаа.

1. Хурдан морины уралдааны үеэр шаардлагатайгаас бусад буюу холбогдох мэргэжлийн байгууллагуудын машинаас бусад авто машиныг дагуулахгүй байх

2. уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцсыг иж бүрэн өмсүүлж хэвших

3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх сумдын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч нар зохион байгуулалтад орж, Цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах

Уяачдаас гарсан саналын дагуу дээрх уриалгыг талууд хамтран гаргасан бөгөөд саналуудыг аймгийн удирдлагуудад танилцуулж, ажил хэрэг болгох юм. Өөрөөр хэлбэл морины соёлоороо манлайлагч хурдны өлгий нутгийн уяачид, адуучид уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хурдан морины уралдааныг олноороо дагадаг явдлыг таслан зогсоож, улсдаа үлгэр жишээ болох зорилтыг тавьж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19