Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон бэлтгэсэн багш нарт Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал жил бүр сургалтын тэтгэлэг олгодог.
2022-2023 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгаас нийт 4 сурагч ЭЕШ-д 800 оноо авсан бол олон улсын математик, англи хэлний шалгалтыг 27 сурагч амжилттай өгч 800 оноо дүйцүүлсэн юм.
Эдгээр сурагчид болон 2 ба түүнээс дээш хичээл дээр ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан сурагчдад онооны үзүүлэлтээс хамааран жил бүр таван зуун мянгаас гурван сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгож байна. Энэ удаа нийт 42 сурагч аймгийн Засаг даргын тэтгэлэгт хамрагдаж байна.
Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн 23 багшид таван зуугаас хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн шагналаа.
Өмнөх 2 жилийн төгсөгчдөд мөн журмын дагуу тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. Тэтгэлэгт хамрагдах материалыг 2023.09.01-нийг хүртэл Аймгийн засаг даргын тамгын газрын НБХ-т хүлээн авна.

АДМИН








Нийгэм




