Dark Light
Нийгэм | 2023-07-01

Central телевизийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2028 он хүртэл сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Тэнгэрлэг эх орон ХХК-ийн Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгаж, /2023.07.01-2028.07.01-ний өдөр хүртэл/ тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гэрээ, гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг нээж тус Хорооны гишүүн, Ажлын албаны дарга А.Лувсан-Очир үг хэлээд Тэнгэрлэг эх орон ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Анхбаярт тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээг гардуулж өгөв. 

Тус үйл ажиллагаанд Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Э.Золбаяр, Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат нар оролцов.

Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний талаар товч мэдээлэл, зөвлөмж өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19