Dark Light
Нийгэм | 2023-07-01

Сонсголын эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-д төвтэй Рафаэл Интернэйшнл байгууллагаас ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн тасаг  2012 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Тухайн үед тус байгууллагаас анхны нярайн сонсгол шалгах аппаратыг ЭХЭМҮТ-д бэлэглэж байсан юм. Өнгөрсөн жил хамтын ажиллагааг албан ёсны болгон Рафаэл Интернэйшнл байгууллага ЭХЭМҮТ хооронд хамтран ажиллах 5 жилийн гэрээг  байгуулж энэ хүрээнд хүүхдийн сонсгол шалгах битүүмж бүхий бүрэн хэмжээний сонсголын кабин бэлэглэсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд сонсголын эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад бүх зардлыг нь дааж хамруулахаар болж, сургуулийн насны хүүхдийн сонсгол бууралтыг тодорхойлох судалгаа дээр хамтран ажиллах олон ажлыг эхлэл тавигдаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19