Dark Light
Нийгэм | 2023-07-01

"Мөнх нархан од" ХХК-ийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түр зогсоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул голын сав газрын захиргааны даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна. 

Шалгалтаар явах хугацаанд дараах зөрчил дутагдал илэрсэн. Үүнд: 

- Дүгнэлт, гэрээ зөвшөөрөлд тусгагдаагүй өөр эх үүсвэрээс зөвшөөрөлгүй Туул голд насос суурилуулан технологийн хэрэгцээний нууртай холбож нөхөн сэлбэлтээр, ашигласан

- Хаягдал бохир усны дүгнэлт гаргуулаагүй, ахуйн бохир уснаас дээж авч шинжилгээ хийлгээгүй, хог хаягдал ил задгай, ахуйн бохир усыг шуудуу татаж хөрсөнд шигнгээдэг зэрэг зөрчлийг хяналт шалгалтаар илрүүллээ. 

Дүгнэлт гэрээ зөвшөөрөлд тусгагдаагүй өөр эх үүсвэрээс ус ашигласан энэхүү үйлдэл давтагдвал Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-р зүйл, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг тус компанид анхаарууллаа.

Туул голын эргийг хөндөж суурилуулсан насосыг газар дээр нь тухайн компанийн ажилчдаар хураалгаж хөндсөн газрыг нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг Булган аймгийн Бүрэгхангай суман дахь цагдаагийн тасаг болон тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид мэдэгдэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19