Dark Light
Нийгэм | 2023-07-01

378 тонн хог хаягдал, шарилж луулийг цэвэрлэж тээвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шарилжгүй Улаанбаатар аяны хүрээнд өнөөдөр шарилж лууль, хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүд, Хот тохижилтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газруудаас зохион байгуулав.

Цэвэрлэгээнд нийт 3411 аж ахуй нэгж, байгууллагын 14932 ажилтан, албан хаагчид цэвэрлэгээнд оролцож, нийтийн эзэмшлийн 1.318.644 сая.м2 талбайгаас 378 тн хог хаягдал, шарилж луулийг цэвэрлэж тээвэрлэлээ. 

Сүхбаатар, Чингэлтэй,  Багануур дүүрэгт ирэх 7 хоногт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19