Dark Light
Нийгэм | 2023-07-02

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аргын тооллын: 2023-07-02

Наран ургах шингэх: 04:57-20:54

Үс засуулбал: Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин туулай, бар жилтнээ муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр

Билгийн тооллын шинийн 14, цагаагчин тахиа өдөр, онгоц-18 одтой, шороо суудалтай, 4 ногоон мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр

Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54. 

Өдрийн сайн цаг: Туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой.

Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой. 

Луу жилтний сүлд гараг. 

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, замд гарах, бэрийн үйл, оёж, хатгах үйл, шинэ дээл эсгэхэд муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19