Dark Light
Нийгэм | 2023-07-02

Усан оргилуураас усан агуй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн тайзнаа тоглосон биш Драмын эрдмийн театрын урд талбайд Улаанбаатарын захиргааныхны дэглэсэн “Улаан тоосго ба усгүй оргилуур” хэмээх эмгэнэлт, инээдмийн жүжиг тавигдлаа. Урд зогсоол дээр нь зуны гурван сарын зуурдхан настай ажиллах усан оргилуур 953 сая төгрөгөөр барихаар тоосго овоолж өрөөд иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс айн эргэн нураалаа. Хотын дарга нарын татварын мөнгөөр тоглуулсан уг жүжигт Хар сарнай хамтлагийн “Бид нар бүгдийг бүтээнэ Бид нар бүгдийг сөнөөнө” дуу утга агуулгын хувьд яс нарийн тохирсон байна. Улаанбаатар бол бүтээж нураах, эргэж буцах, нүүдэл суудлын завсар дахь баатарлаг хүмүүсийн хот. Усан оргилуур бүтээгүй ч Яармагийн нүхэн гарц хур бороотой үед усан бассейн болсон. Ус зөөх шаардлагагүй, борооны усаар тэжээгддэг усан агуй байх давуу талтай. Хорь хоногт багтаан нүхэн гарц барина гэж ноднин эхэлсэн ажил дуусаагүй байхад ийнхүү усан агуй болж хувирсан байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19