Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн 100 жилийн ойн наадамд зодоглох гэж байна. Энэ жил 52 хон настай А.Сүхбат 2006 онд нэгэнт тайлсан зодгоо шкафаасаа гаргаж аваад 2, 3 удаа эргүүлж өмссөн. А.Сүхбат аварга давтан дархалж дархан уран аварга. Нэг биш нэлээн хэдэн эхнэр сольсон, нэг биш нэлээн хэдэн сангаас зээл авсан, нэг биш нэжгээд олон шуудаг тайлсан. Шуудаг юугаа шувтлан тайлаад, шууд ухасхийн буцааж өмсөж чаддаг, цог залийг бадруулагч, арга мэхийг уралдуулагч аварга билээ.
Цолны найрааг бүрэн таслан зогсоож чадахгүй нь тодорхой тул татварынхан Төв цэнгэлдэхэд ажиллаж, НӨАТ, хувь хүний орлогын албан татвар авах, том цолтой, ахимаг бөхчүүдийг НӨАТ төлөгчөөр бүртгэх санал гарсан байна.
АДМИН








Нийгэм




