Архангай аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан аймгаас төрөн гарсан Улсын аварга малчдын мал маллах маллагааны арга туршлага, санал зөвлөмжийг бодлого шийдвэрт тусгах зорилготой "Мал аж ахуйн салбарын өнөө ба ирээдүй" Улсын аварга малчдын зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд Архангай аймгийн харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчид, Улсын хошой аварга малчид, Улсын аварга малчид, Улсын аварга саальчид, Улсын аварга фермер зэрэг 100 гаруй хүн оролцож байна.
1943 оноос эхлэн малчдын хөдөлмөрийг үнэлж БНМАУ-ын сайн малчин хэмээх цолыг хүртээж эхэлснээс өнөөдрийг хүртэл аймгийн хэмжээнд Улсын аварга малчин 254 тодорсон байна.
АДМИН








Нийгэм




