Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.
Хяналтын хүрээнд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Заамар өгөөмөр хайрхан” ХХК- ийг шалгахад хог хаягдал ил задгай нүх ухаад хийдэг, ахуйн бохир усыг шуудуу татаж хөрсөнд шингээдэг, нүхэн жорлон стандартын бус байсан зөрчлийг арилгах хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Шалгалтаар ихэнх уурхай ахуйн бохир усыг хөрсөнд шуудуу татаж ил задгай хөрсөнд шингээдэг, хог хаягдлыг хөрсөнд булдаг зөрчил илэрч зөрчлийг арилгах хугацаатай үүрэг чиглэл өглөө.


АДМИН








Нийгэм




