Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран удаа дараа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан насанд хүрээгүй зорилтот бүлгийн 17 хүүхдийг “Зуслан хөтөлбөрт” хамруулан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар хүүхэд багачуудыг 2023.07.02-ны өдөр зусланд хүлээн авлаа.
Сургалтад хамрагдах хүүхдүүд 5 хоногийн хугацаанд “Өөрийгөө бүтээх нь” “Сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хор уршиг”, “Хүсэл мөрөөдөл ба саад бэрхшээл”, “Хулгайлах гэмт хэргээс үүдэн гарах хор уршиг, түүнээс өөрийгөө хэрхэн сэргийлэх" зэрэг сэдвээр сургалтад хамрагдаж эерэг хандлага, зөв дадалтай болох юм.
АДМИН








Нийгэм




