Dark Light
Нийгэм | 2023-07-03

Ерөнхий боловсролын 14 сургууль хөрвүүлэн бэлтгэсэн хоол зүйчдийг ажиллууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чанарыг сайжруулах, суралцагчдад шим тэжээлтэй хоолоор үйлчлэх зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн санхүүжилтээр аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 14 сургуулийн хоол зүйчийг бэлтгэн төгсгөсөн.

Эдгээр хоол зүйчдийг нийслэлийн ерөнхий боловсролын 1, 17, 119, 148 дугаар сургууль, Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын сургууль, Тэс сумын сургууль, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар сургууль, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар сургууль, Булган сумын 1 дүгээр сургууль, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номундалай цогцолбор сургууль, Номгон сургууль, Төв аймгийн Эрдэнэсант сумын сургууль,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургууль, Завхан аймгийн Их-Уул сумын сургууль тус тус ажиллуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19