Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны НУТГИЙН ХИШИГ хөтөлбөр, Шинэ Мянган Айлын Орон сууц хөтөлбөрийн хүрээнд Номгон суманд 15 айлын орон сууц ашиглалтад орлоо.
1979 онд ашиглалтад орсон Номгон сумын 320 хүүхдийн сургуулийн барилгад боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй дүгнэлт гарч, улмаар шинэ сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орсон байдаг.
Улмаар сургуулийн хуучин барилгыг аймгийн орон нутгийн 579 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 айлын орон сууц, 1 фитнесийн заал, 1 дэлгүүр, 1 агуулах бүхий орон сууцны цогцолбор болгон засварлаж, улсын комисст хүлээн авлаа.
АДМИН








Нийгэм




