Dark Light
Нийгэм | 2023-07-03

Зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж бэртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 35 минутад Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. 

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна. 

УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын 2 иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй байна. 

Иргэд Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо:

- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах

- Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ учирч болзошгүй эрсдэлийг сайн тооцоолох, хурд хэтрүүлэхгүй байх

- Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

- Жолоодох эрхгүй этгээд болон эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19