Dark Light
Нийгэм | 2023-07-03

Л.Балхжав: Дэмжиж тусалдаг, урам зориг, хүч өгдөг та бүхэндээ БАЯРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд өнөөдөр Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Л.Балхжав: 

"Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хуртай сайхан энэ өдөр “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлүүдэд маань "ТӨРИЙН СОЁРХОЛ"  хүртээлээ.  

Их урлагт 50 жилийн өмнө хөл тавьж Монголын соёл, урлагийн салбарын төлөө авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд зориулсан хөдөлмөр зүтгэл, сэтгэл маань ийнхүү ХҮНДЭТГЭЛ - УРАМ болон ирлээ. 

Ухаан орохоос минь эхлэн хөгжмөөр хөглөж их урлагийн замд хөтлөн оруулсан хайрт аав ээж хоёртоо, мэргэжлийн багш, БНМАУ-ын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, Алдарт морин хуурч Жамъян багшдаа, бүтээлийн маань жигүүр болсон монголын утга зохиол, шүлгийн нэрт мастерууддаа, хайрт хань Ариунаа, үр хүүхдүүддээ, ХБДС-ийн хамт олондоо, монголын орчин үеийн хөгжмийн урлагийн гайхамшигтай халуун дулаан сэтгэлтэй хамт олондоо, үргэлж намайг дэмжиж ирсэн хөгжимд дуртай монголын ард түмэндээ, UBS телевизийн хайрт хамт олондоо, уран бүтээлүүдэд маань ард хүч хөдөлмөр авьяас чадвараараа нэгдэж ажилладаг бүх уран бүтээлчдэдээ, телевизийн найз нэрт сэтгүүлч найз нартаа болон, дэмжиж тусалдаг, урам зориг, хүч өгдөг та бүхэндээ БАЯРЛАЛАА! 

Илүү ихийг хийж, эх орон эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө зогсолтгүй ажиллах болно" хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19