2023 оны 7 дугаар сарын 03-наас 2023 оны 7 дугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүн байна/
Хур тунадас: 3-нд төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4,6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 7, 8-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 10-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 7-10-нд дулаарах боловч бусад хугацаанд сэрүүхэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна..
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 3, 4, 5, 6, 10, 12-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 3-наас 6-нд шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +14...+19 градус, 7-ноос дулаарч шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

АДМИН








Нийгэм



