Dark Light
Нийгэм | 2023-07-03

Эл өдөр газар ухах, худаг гаргахад муу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИИН Тооллын 16

МЯГМАР ГАРАГ ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 04.59-20.54

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Огторгуй Аргын тооллын 7 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Элдэв тэнгэртэн одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19