Dark Light
Нийгэм | 2023-07-04

Сайн дурын ажилтнууд ГССҮТ-д хөтөч хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Eejii.org сангийн ээлжит хамтын ажиллагааны хүрээнд 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн сайн дурын ажилтнууд ГССҮТ-д хөтөч хийж эхэллээ. 

Зуны улирал, тэр тусмаа баяр наадмын өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд тусалж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой энэхүү сайн дурын ажилд 190 хүн бүртгүүлснээс давхардсан тоогоор сайн дурын 60 ажилтан шалгарчээ. 

Эдгээр сайн дурын ажилтнууд ГССҮТ-ийн Амбулаторийн тасаг болон Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн дотоод зохион байгуулалт, тусламж үйлчилгээний талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг өгөх хөтөчөөр ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19