Dark Light
Нийгэм | 2023-07-04

Хонины ноосыг форвард гэрээгээр арилжлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг сурталчлан таниулах “ Ургадаг цагаан алт” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үеэр “Сангийн далай шарга” хоршоо болон иргэн Б.Бадрах нар 20тн хонины ноос арилжаалах форвард гэрээг “Лидер кашимер” ХХК-тэй байгуулсан бөгөөд гэрээний үүргийн хэрэгжилтийг Хөдөө аж ахуйн бирж хангуулж ажиллана. 

Форвард гэрээ нь  урьдчилан тохиролцсон нөхцлөөр тодорхой хугацааны дараа нийлүүлэх гэрээ бөгөөд талууд үнийн өөрчлөлтийн болон нийлүүлэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж, малчид хоршоод нийлүүлэх түүхий эдээ төлөвлөх, үйлдвэр болон бусад худалдан авагчид  худалдан авалтаа төлөвлөх зэрэг талуудад санхүүгийн хувьд тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19