Dark Light
Нийгэм | 2023-07-04

ЭЕШ-д 750-аас дээш оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг урамшууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймаг нь 2023 оны ЭЕШ-ын дүнгээр аймгийн дундаж гүйцэтгэл 9,5 хувиар ахиж, улсын хэмжээнд 9 байр урагшлан, 11-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн бөгөөд 700-аас дээш оноотой шалгуулагч 42 байсан нь 2022 оноос 110% буюу 22-оор нэмэгдсэн юм.

Аймгийн хэмжээнд 588 сурагч ЭЕШ өгснөөс 750 -иас дээш оноо авсан, 2-3 судлагдахуунаар 700-аас дээш оноотой 11 сурагчийн мэдлэг чадвар, хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлж, Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрөөс урамшууллаа.

Мөн улсын хэмжээнд 4-11 байрыг ахиулсан амжилт гаргасан Биологи, Монгол хэл, Англи хэл, Хими, Физикийн судлагдахуунаар ЭЕШ-ын нэгдсэн давтлагыг зохион байгуулсан багш нар болон 800 оноо авсан сурагчдыг бэлтгэсэн багш, бага ангийн багш нарыг урамшуулж, дэмжлэг үзүүллээ.

Цаашид Математик, Нийгмийн ухааны хичээлүүдийг илүү анхаарч, ирэх хичээлийн жилд амжилтаа улам ахиулах зорилго тавьж, энэ хүрээнд Математикийн улсын олимпиадыг зохион байгуулахтай холбоотойгоор математикийн судлагдахууны чанарыг ахиулах, хоцрогдол арилгах сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19