Dark Light
Нийгэм | 2023-07-04

Зарим гэрлэн дохиог газар хуурай болсны дараа засварлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаатай холбоотойгоор өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зарим уулзваруудын гэрлэн дохио цахилгааны кабель гэмтэл гарсан байсныг шуурхай шийдвэрлэн хэвийн ажиллагаанд оруулан ажиллаж байна.

Монгол 3-р дугаар сургууль, Хөсөг Трейд ХК-ний уулзваруудын гэрлэн дохио тус бүрийн газар доорх цахилгааны кабель гэмтсэн учир хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангах үүднээс газар хуурай болсны дараа засварлаж хэвийн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Хорооллын эцсийн уулзвар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, 1-р хорооллын арын уулзваруудын гэрлэн дохио нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас шалтгаалан цахилгааны эх үүсвэргүй болж гэрлэн дохио унтарсан байгаа тул жолооч болон явган зорчигч та цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19