Dark Light
Нийгэм | 2023-07-04

"Айсуй цагийн боловсрол" эрдэм шинжилгээний бага хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр "сийл" хөтөлбөрийн хүрээнд БШУЯ, МУИС болон АНУ-ын Эмори Их сургууль хамтран “Айсуй цагийн боловсрол: Хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгмийн харилцааны чадвар, ёс суртахууны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

SEE Learning (Social, Emotional and Ethical Learning) буюу "сиил" хөтөлбөр нь бүрэн дунд боловсрол эзэмшиж буй хүүхэд багачуудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чадамж олгох цогц хөтөлбөр юм. 

Уг хөтөлбөр 2020 оноос хойш Монголд хэрэгжиж байгаа ба энэ хугацаанд сургалтад шаардлагатай ном, сурах бичгүүдийг орчуулан бэлтгэж, нийт 30 гаруй багшийг АНУ-ын Эмори Их сургуультай хамтран сургаж, мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгээд байна. 

Одоогоор хөтөлбөрийг УБ хотын төрийн өмчийн 2, хувийн өмчийн 1, орон нутгийн төрийн өмчийн 2, нийт 5 сургууль сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлээд байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19