Dark Light
Нийгэм | 2023-07-05

Морьт эргүүл ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Өвөрхангай аймгийн цагдаагийн газар"-аас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийн хүрээнд морьт эргүүлийг ажиллуулж байна.

Морьт эргүүл нь иргэд олон нийтийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, гудамж талбай болон алслагдсан гэр хороолол, аялал зугаалгын бүс, голын эрэг зэрэг чиглэлд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

Олон нийтийн цагдаа нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

"ӨМНӨГОВЬ ЦАГДААГИЙН ГАЗАР"-аас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох чиг үүрэг бүхий олон нийтийн цагдаа нарыг чадавхжуулах сургалтыг цахим болон танхимаар зохион байгууллаа. 

Тус сургалтын хүрээнд Насан туршийн боловсролын төвтэй хамтран "Сэтгэлтэй ажилтан" сэдвийн хүрээнд чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

"Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газар"-ын 2023 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөн /2023.07.04/ зохион байгуулагдлаа. 

Цагдаагийн газрын нийт алба хаагчдад, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрэм”-ийн талаар сургалт зохион байгуулж, Залуучууд театрын морин хуурч Н.Мөнгөншагай морин хуурын ая эгшиглүүлж, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Ган-Эрдэнэ, дэслэгч Б.Төгөлдөр нар алба хаагч нарт зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19