Dark Light
Нийгэм | 2023-07-05

“Алтай хотхон”-ы үерийн даланг хүчитгэх ажлыг хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсноос иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комиссын дарга Д.Жаргалсүрэн, Нийслэлийн замын хөгжлийн газар болон дүүргийн Онцгой комиссын гишүүд, дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар, Замын цагдаагийн хэлтсийнхэн хамтран 24-р хороонд ажиллаж байна. 

Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдэж улмаар “Алтай хотхон”-ы урд талын далан давж үерлэх цаашлаад далан сэтлэх аюул тулгараад байгаа юм.  Иймд “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын  6 машинаар шороо зөөж, үерийн даланг хүчитгэх зэрэг ажлыг хийж байна. Мөн Замын цагдаагийн газрын урд, Дунд голын нарийн хэсгийг өргөтгөх ажлыг холбогдох газруудтай хамтран хийхээр газар дээр нь ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19