Dark Light
Нийгэм | 2023-07-05

Дунд голын урсгалыг ухаж өргөсгөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 3-5-ны хооронд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсноос Сэлбэ болон Дунд гол үерлэн, зам руу хальж урссанаас гадна хотыг тойрсон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлээд байна. Тухайлбал, Дунд гол үерлэснээс усны түвшин эрс нэмэгдэж Баянгол дүүргийн 24-р хороо, Алтай хотхоны урд талын даланг давж үерлэх цаашлаад далан сэтлэх аюул тулгараад байгаа юм. Иймд шороо асгаж, үерийн даланг хүчитгэх ажлыг хийж байна. 

Мөн голын урсцыг сайжруулах зорилгоор дүүргийн 20-р хороо, Замын цагдаагийн хэлтсийн урдуур урсдаг Дунд голын урсгалыг ухаж өргөсгөх, голын урсгалыг нээх, хааж боож байгаа хэсгийн газрыг сэтлэх зэрэг ажлыг Баянгол дүүргийн Онцгой комисс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн холбогдох газруудтай  хамтран гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19