Dark Light
Нийгэм | 2023-07-06

ААН-үүд өөрсдийн санаачилгаар үерийн далан босгох ажилд оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим аж, ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар оролцож байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Силла ландскэйп” ХХК үерийн далан босгох, элс хайрга зөөх зэрэг ажилд өөрсдийн санаачлагаар оролцож байна.

Тус компани ковш, экскаватор, хово, бобкат, өөрөө буулгагч зэрэг нэн шаардлагатай 7 техник төхөөрөмж, 21 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг гарган үерийн хариу арга хэмжээ авах ажиллагаанд сайн дураар үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19