Dark Light
Нийгэм | 2023-07-06

Нийслэлийн харьяа 32 агентлагаас хандив тусламж үзүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлбэ гол орчимд үүсээд буй эрсдэлийг хумихаар ажиллаж буй 600 албан хаагчдад нийслэлийн харьяа 32 агентлагийн зүгээс хандив тусламж үзүүлж, яаралтай хэрэгтэй зүйлсийг хүлээлгэн өглөө.

Тодруулбал, Нарны зам дагуу Sunroad төвд байрлах Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабд эхний байдлаар 140 гаруй комбинезон, 100 гаруй бээлий, 150 гаруй хуурай, нойтон салфетка, 650 гаруй цэвэр ус, ундаа, 200 ширхэг кофе, цайны аяга болон 10 халуун сав цай зэргийг хандивлав.

Хандивыг маргааш хүртэл цуглуулах бөгөөд цугларсан хандиваар ус сорох помп, усны гутал зэрэг нэн чухал хэрэгслүүдийг худалдан авна гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19