Dark Light
Нийгэм | 2023-07-06

УБЦТС ТӨХК-ийн дуудлагын төв 22 шугамаар зэрэг дуудлага хүлээн авч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төв нь 24 цагийн турш хоёр ээлжээр нийт 22 шугамаар зэрэг дуудлага хүлээн авч, хэрэглэгчдийн лавлагаанд тохирсон мэдээллийг өгч ажиллаж байна.

Нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан бид үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Сэлбэ, Улиастай, Дунд голын ай савд ойрхон байршилтай зуслан, гэр хороолол, орон сууцны хотхонуудыг болзошгүй эрсдэлээс хамгаалан цахилгааны хүчдэлээс нь салгаад буй. Эдгээр газруудад ус татарч, эрсдэл бүрэн арилсны дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээх тул тодорхой нөхцөл байдалд ороод байгаа байршлын хэрэглэгчид 70047004 утас руу залгаж, дуудлагын ачааллыг нэмэхгүй байхыг хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19