Dark Light
Нийгэм | 2023-07-07

Онцгой хамгаалалтын бүс, газар олголт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 болон 22.2.1 дахь заалтыг иргэдэд ойлгомжтой энгийнээр тайлбарлавал: 

Гол, мөрөн, нуур булаг шандыг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Усны тухай хуульд усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс , 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоохоор заасан байдаг. 

Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хуулиар хориглосон. 

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т 

Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т

Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно хэмээн тус тус заасан байдаг.

Тухай бүрт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар цуцлуулах саналыг холбогдох төрийн байгууллагад шаардлагыг хүргүүлж байсан. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19