Dark Light
Нийгэм | 2023-07-07

ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийг шинэчлэн засварлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж ашиглалтад орууллаа. 

Төвийн зургадугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө бүрд гүйдэг хаалга, интернэт сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуурыг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.  

Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн  унтраалга, галын дохиоллын систем,  авагддаг төмөр дүүжин тааз, хэвтэн эмчлүүлэгчийн өрөө бүрд ариун цэврийн өрөө байгуулж, үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19