Dark Light
Нийгэм | 2023-07-07

Нийтийн тээврийн 11 чиглэлийн 99 автобусны чиглэлд өөрчлөлт орууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авто замын нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтаар нийтийн тээврийн 11 чиглэлийн 99 автобусны чиглэлийн замналд өөрчлөлт оруулан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2023 оны долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар 105 чиглэлийн 811 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна.

Замын нөхцөл байдлаас хамаарч замын хөдөлгөөний зохицуулалтаар нийтийн тээврийн 11 чиглэлийн 99 автобус чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээгээ үргэлжлүүлж байна. Тодруулбал, Хот орчмын Хо:01z Санзай чиглэл 4 тээврийн хэрэгсэл Их тамир амралтын замд үерийн ус орж ирсэн, Алтай хотхоны орчимд Дунд гол дагуу далан сэтэрсэн Ч:61 Офицеруудын ордон чиглэлийн 13 тээврийн хэрэгсэл, Олимпын гүүрний буцаж эргэх эргэлт хаагдсантай холбогдуулан Ч:30 Жанжин клуб Ард кино театр чиглэл 10 тээврийн хэрэгсэл, Буянгийн замын орчмын Сэлбэ голын далан сэтэрсэнтэй холбогдуулан Нарны зам хаагдаж Ч:06,Ч:06А Толгойт Ботаник чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл , Ч:17А Баруун 4 зам Нарны зам чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл, Ч:17Б Баруун 4 зам их чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл, Энх тайвны гүүрний доод эргэлт хаагдсантай холбогдуулан Ч:56 Архивын Ерөнхий газар 120 мянгат чиглэлийн 7 тээврийн хэрэгсэл, Ч:42 Зайсан Сүлжмэл чиглэлийн 11 тээврийн хэрэгсэл, Ч:32Б Офицеруудын ордон Тэц-3 чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл, Ч:10 Ганц худаг Тэц-3 чиглэлийн 16 тээврийн хэрэгсэл зохицуулалтаар үйлчилж байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19