Dark Light
Нийгэм | 2023-07-07

100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЧД-ийн 53, СБД-ийн 52 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх ЧД-т 90 гаруй, СБД-т 17, СХД-т 20 байна.

Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байна.

Туул голын усны түвшин нэмэгдсэн учир том оврын 100 автомашинаар элс, хайрга татан, Хан-Хилс, Ривер гарден орчмын газарт 250 урт метр даланг нөхөн сэргээх бэлтгэлээ хангажээ.

Үерийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19