Dark Light
Нийгэм | 2023-07-07

Бор-Өндөр өртөөний төмөр замчид түүхэн амжилтаа ахиулж рекорд тогтоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чойр хэсэглэлийн Бор- Өндөр өртөөний төмөр замчид 2023 оны 07-р сарын 04-нд  202 вагон 13426,75 тонн   ачаа ачиж  2017 онд өртөөнийхөө 30 жилийн ойгоор хоногийн ажлаар 156 вагон 10296 тонн ачиж байсан түүхэн амжилтаа ахиулж рекорд тогтоосон байна. 

 Ачааны нэр төрлөөр нь авч үзвэл 99 вагон  6615,68 тонн төмрийн хүдэр, 50 вагон 3299.8 тонн төмрийн хүдрийн баяжмал, 50 вагон 3317,75 тонн нүүрс, 3 вагон 193,5 тонн жонш ачсан байна. Тухайн өдрийн ээлжид ажилласан ДСП Д.Баярмагнай, ДСД Т.Идэрзаан, ДСДп З.Цолмон-Эрдэнэ, ТОТН О.Ганшигмаа, АВХ Б.Энхчимэг, ТЧМ  С.Гоцбаатар ТЧМп Д.Баярсайхан, В/ү  Э.Сувд-Эрдэнэ нар  ажилласан байна. 

Чойр хэсэглэлийн Бор- Өндөр өртөө 2023 оны 07 дугаар сард 2325 вагон буюу 153000 тонн,  хоногт 75 вагон 4950 тонн ачаа ачих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19