Dark Light
Нийгэм | 2023-07-07

Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутагт 80 тоо толгой тарвага нутагшууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Тарвага сэргээн нутагшуулах ажлыг Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутагт гүйцэтгэж нийт 80 тоо толгой тарвага нутагшуулан сум орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагч, нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө. 

Тус судалгааны ажлыг 4 дэх жилдээ явуулж байна. Анх 2020 онд нутагшуулсан тарваганы популяцийн нутагшилт сайн, тархац нутгаа тэлсэн, өсөлт сайн, нутгийн иргэдийн хамтын оролцоотой хамгааллын ажил үр дүнгээ өгч байгааг эрдэмтэд дүгнэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19