БИЛГИЙН ТООЛЛЫН 20
2023.07.08 / БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 05.02-20.53
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үлдэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 7 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 20, Шувуун хошуут одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 2 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм



