Dark Light
Нийгэм | 2023-07-07

Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 400 хүлэмжийг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, хүнсний нарийн ногооны нэр төрөл, тариалалтыг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах, өрх бүр хашаандаа хүнсний ногоогоо тариалах боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Арван мянган хүлэмж” төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд өнгөрсөн жил 311 хүлэмжийг олгосон бол энэ жил 400 хүлэмжийг олгож байна. Цаашид аймгийн нийт айл өрхийн 50 хүртэлх хувь буюу 2 өрх тутмын НЭГ нь хүлэмжээр хангагдана.

2022 онд аймгийн хэмжээнд нийт дүнгээр 743 ширхэг 28680 мкв талбай бүхий хүлэмжээс 53,5 тн ургац хураан авсан аж.

“Арван мянган хүлэмж” төслийн хүрээнд хүлэмжийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдсэнээр жилээс жилд хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн өрхийн орлого дээшилж, Монгол ногооны хүртээмж нэмэгдэж, хамгаалагдсан хөрсний тариалалт өссөн зэрэг үр дүнгүүд гарч байгаа тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Түүнчлэн хүүхэд багачууд аж ахуй эрхлэх, хөдөлмөрийн үр шим, ач тус, хүмүүжлийг эцэг эх, ахуйн амьдралаасаа суралцаж, амьдралын мөн чанарыг суралцах үр дүнтэй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19